Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг "Уран олборлоно" гэж хэлсэн

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012.10.15-нд Монгол телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа "Шар нунтаг хүртэл ураныг олборлох болно" гэж хэлсэн. Тэгэхээр шинэчлэлийн засгийн газар маань бас л хуучинсаг, аюултай зүйлийг үргэлжлүүлэн хийж байна. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд маань шар нунтаг гаргах хүртэл ямар их хортой болохыг нь мэдэж байгаа болов уу? Эсвэл мэдсэн хэрнээ үүнийг хийнэ гэж байна уу? Та энд дараад "Шар нунтаг" (Yellow cake) баримтат киног үзээрэй. Товчоор хэлэхэд шар нунтаг гэдэг нь 80% орчим ураны оксид агуулсан шар өнгийн нунтаг юм. Үүнийг уурхайд олборлон гаргаж авахад хамгийн их байгаль орчин сүйдэж бохирддог. Үүнийг газар дор болон ил их хэмжээний усаар угааж, тэр ус нь гүний ус, газар шороог бохирдуулж бас их хэмжээний ураны агууламж бүхий тоосонцор агаарт дэгдэж, маш их хэмжээний шороо чулуун овоолго үүсдэг.
Өнөөдрийн байдлаар Мардай орчмын бүсийн цацраг идэвхийн хэмжээ ч их өндөр байгаа нь тогтоогдсон.


Доорх бичлэгийн яг ураны талаар ярьсан хэсгийг энд дарж үзэж болно.



Илгээх | 1511 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (4)

Ерөнхий сайд Алтанхуяг " Дэлхийн бүх оронд шар нунтаг олборлож байгаа" гэж ярьж байна. Буруу мэдээлэлтэй хүн үү, эсвэл бас худалч юм уу?
Зочин хэзээ бичсэн: 00:08, 2012-11-13 | |
Мардайн эргэн тойронд өдгөө ураны олон ордууд бий болсон. Түрүүчээсээ уурхай байгуулан олборлоход бэлэн болоод байна. Эмээлт Давааны, Гурванбулгийн, Улааны, Дорнодын, Нэмэрийн, Мардайн ураны ордууд. Ойрын ирээдүйд харьцуулшгүй сайхан байгалийг санагдуулсан эдгээр газрууд нь хялганат хээр талын байгалийн сайхныг өгүүлэх ТҮҮХ болж үлдэх ураны ордууд юм. Үүнтэй зэрэгцээд Угтам уулын, Яхь нуурын дархан цаазат газар ч шууд нэр ээ сольж Яхь нуурын цацрагийн хордолтын бүс болж үлдэнэ.
Алмас хэзээ бичсэн: 15:15, 2012-11-10 | |
Одоо байгаа ураны уурхайн зөвшөөрлүүдийг эндээс харж болно. Ингэхээр эх орны маань зүүн талын хамгийн сайхан байгаль, тал хөндий, уул ус цогцолсон нутагт хүн амьдрах нөхцөлгүй болох нь дээ. Сүхбаатар, Дарьганга, Алтан овоо, зах нь харагдахгүй өргөн тал нутаг маань хөрсөн доорх ус нь бохирдож, хүн амьтан эрүүл амьдрах нөхцөлгүй болох нь дээ... Бид л тэмцэхгүй л бол...
Эрх баригчид маань ойлгож үүнийг ямар үнээр ч болов зогсоохгүй л бол... гуниглах
Алмас хэзээ бичсэн: 15:11, 2012-11-10 | |
Монгол орны бага гүний сэвсгэр хурдаст агуулагдаж буй уран яагаад байгаль дээрээ байх даа аюулгүй мөртөл өө уусган баяжуулах буюу олборлож авахаар аюултай болдог талаар тайлбар хийе.
уран байгаль дээр 0,01-0.20% буюу маш ядуу агуулгатай байдаг. үүнийг уурхайлан олборлож эхлэх үед баяжигдаж цацрагийн хор аюул нь өсдөг.
Ураны маш бага агуулгатай хүдрийг олборлохын тулд хэдэн арван сая куб метр ца
црагтай ч ураны агуулаагүй чулуулгийг хөндөж агаар салхи усыг бохирдуулах эх үндэс болдог. Монголд буй ураны ордуудын ихэнх нь Борзон буюу цеолитоор хучигдсан эсвэл хиллэсэн байх нь элбэг. энэ нь байгалийн гайхалтай шингээч бөгөөд маш бага агуулгатай уран энэхүү хор ус шингээгчээр хучигдсан байх нь байгалийэ гайхамшигт тогтоц юм. үүнийг хөндөж эв зүйг нь алдагдуулах ахуйд цацраг хор аюулт хөнөөл зогсоож үл дийлэх гамшиг болдог байна.
газрын гадаргуугаас 0.15-40м гүнд буй ХҮХРИЙН ХҮЧЛЭЭР уусган баяжуулах боломжтой гэж үзэж буй ураны хуримтлал орд илрэлүүдийг ашиглаад олсон орлого сүйтгэсэн байгалиасаа хэзээ ч илүү гарахгүй.
Алмас хэзээ бичсэн: 15:03, 2012-11-10 | |



:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »