Цөмийн хаягдал гэдэг зүйлийн талаар үнэхээр бодит мэдлэг байхгүй хүмүүс ийм зүйл хийх гээд, мөнгө улаан нүд цагаан гээд явж байгаа нь үнэхээр харамсалтай. Та дээрх бичлэгт УИХ-ын гишүүд, зарим хариуцлагатай удирдах ажилтнууд уран олборлож гаргаад түүнийхээ шатаж дууссан цөмийн хог хаягдлыг буцааж авна аа гээд ярьж буйг нь үзэж болно....
- Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг.
- Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна.
- Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж байна, эсвэл зүгээр л чимээгүй дүлий дүмбэ оргиод харж сууцгаана. Зарим нь бүр сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй явна...
Эдгээрийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон байгаа ч гол нь дэмжээд байгаа хүн бас олон байгаа нь үнэхээр аймшигтай, бас эмзэглэмээр... Бүр аргал түлж байхын оронд атомын энерги ашиглая гэж жишээлэн тархи угааж бичиж байх юм... (Уг нь бодитоор нь харвал бид аргал биш нүүрс түлээд байгаа л даа...)
Миний хувьд нэлээд олон зүйл уншиж бас олон том эрдэмтдийн үгийг сонсож харж байгаагийн хувьд энэ бүхнийг бүгдийг нь эсэргүүцэж байгаа юм. Tаны мэдлэгт нэмэр болох болов уу гэсэн үүднээс, бас хүмүүсийг ойлгож өөрсдийн ирээдүйн төлөө энэ бүхнийг бүү дэмжээсэй гэсэн бодлоор доорх зүйлсийг бичлээ. Хадгалж байгаад, эсвэл хэвлэж аваад цаг гаргаад заавал уншаарай:
1. Ураны уурхайн аюул...
- flyer.pdf
- flyerindd.zip (Засаж янзлах бол Indesign дээр бэлдсэн эх файл)
Мэдээллийн хуудас: Та ч бас өөрийн хувилбарыг бэлдээд бидэнд илгээж болно шүү.
Уран, АЦС, цөмийн хаягдал
Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.
Дэлгэрэнгүй »ШАР НУНТАГ баримтат кино
Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.
Дэлгэрэнгүй »Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь
Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.
Дэлгэрэнгүй »
Тандагч
