Берн.(дпа) Швейцарын парламентийн 2 жигүүр хоёулаа энэ Лхагва гаригт швейцарын засгийн газрын цөмийн энергиэс татгалзах төлөвлөгөөг баталлаа. Шинээр атомын цахилгаан станц барихыг бүр мөсөн хориглов. Швейцарын 5 атомын цахилгаан станцын хамгийн шинийг 2034 онд, хамгийн хуучин станцыг 2019 онд ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ. Ш...вейцарын 3 атомын цахилгаан станц Герман улсын хилийн дагуу байрладаг.
Атомын цахилгаан станцуудаа дэс дараатай ашиглалтаас гаргах нь эрчим хүчний шинэ бодлогын хэрэгжилт ба энергийн хангамжийн шинэ системийг бий болгох цаг хугацаа, нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой гэжээ. Одоогийн байдлаар Швейцар эрчим хүчээ 60% усан цахилгаан станцаас 40 % атомын цахилгаан станцаас гаргаж авдаг байна.
эх сурвалж:
http://www.greenpeace-magazin.de/index.php?id=55&no_cache=1&tx_ttnews%5Btt_news%5D=121378&cHash=660cb8bfd277ded47d10c3582dcb7841Орчуулсан
: Migaa Mogod