Цацраг туяа ба эрүүл мэнд

Ионжуулагч цацраг гэж юу вэ?

Ийм цацрагт : цацраг идэвхийн алфа, бета, гамма туяанууд, цөмийн реакцийн үед гадагшлах нейтронууд, эгэл бөөмийн хурдасгуурт бий болсон электроны бөөгнөрөл ба өөр нэг салбарт : катод (электрон) цацрагийн хоолойд бий болгож эмнэлгийн рентген зурагт хэрэглэх Х туяаны  “хатуу” Х туяа гэж нэрлэгдэх хамгийн эрч ихтэй хэсэг багтна. Тэгэхлээр хаанаас үүссэн, ямар чанартайгаасаа биш, материт үүсгэх нөлөөнөөсөө хамааран тодорхойлогдсон цацрагийн бүлэг юм.

Ионжуулагч цацраг гэдэг нэр нь ионжуулах чадвартай буюу тухайн шилжин хөдөлж буй матери дотроо элекроныг хөдөлгөхөд хангалттай эрч агуулах цацраг гэсэн үг. Ийнхүү электрон алдах юмуу нэмж, атомуудыг (саармаг) ион (эрчим хүчтэй) болгож хувиргадаг. Ийнхүү бий болсон ион нь эхний атомаасаа бага зэрэг өөр чанар агуулах бөгөөд энэ өөрчлөлт нь өөр атомуудтай харилцах химийн хандлагыг өөрчлөхөд хүрэлцэхүйц байж болдог.

Цацрагаар шарагдах

Тодорхойлолт

Эргэн тойрондоо цацраг ялгаруулж буй эх сурвалжаас цацраг хүртэхийг шарагдах гэнэ. Цацраг идэвхт эх сурвалжийн гол онцлог нь түүнийг зогсоож болохгүйд оршино. Тэгэхээр энэ эх сурвалжаас өөрийгөө хамгаалах хоёр л арга байдаг :

  • Эхний арга нь цацрагыг уусгах зорилгоор эх сурвалж өөрийн бие хоёрын хооронд хаалт байрлуулах. Хялбархан бүрэн зогсоож болох алфа, бета туяаны хувьд энэ нь их үр дүнтэй.  Харин гамма туяаг бүрэн зогсооно гэж байдаггүй. Ихэнхи хэсгийг нь зогсоохын тулд зузаан хар тугалга юмуу их өргөн бетон хэрэгтэй байна. Гэвч хаалтын цаана үргэлж бага зэрэг цацраг үлдсэн байдаг. Тийм учраас гадна шаралтын үед гамма туяа нь хамгийн аюултай. (“Суурь ойлголтууд”ыг унш)
  • Хамгаалах хоёр дахь арга нь эх сурвалж, өөрийн бие хоорондын зайг нэмэгдүүлэх. Эх сурвалж бүх зүгт цацрах тул хоорон дахь зайны талбайн хэмжээ ихсэх тусам цацрагын эрч буурна.

 

Шарлагын нөлөө

Ерөнхийдөө бүх бие шарлагад өртдөг. Энэ нь хамгийн сайн судлагдсан үзэгдэл. Их тунгаар шарагдахын үр дүнгийн талаар бид сайн мэддэг. Өндөр тун нь арван зивертээр тоологдох юм бол үхэлд түргэн хүргэж болно. Бага тунгийн тухайд, ямар хэмжээний тун хүртсэнээс хамааран хорт хавдар тусах, гаж хөгжилд хүргэх давтамжийн талаар маргаантай хэвээр байна. Гэхдээ шаралт бүрэн дууссаны дараа ч гэсэн ДНК-д ул мөрөө үлдээдэг ба тухайн шаралтаас хэдэн арван жилийн дараа эсүүдэд хорт хавдар хэлбэрээр илрэх эсвэл дараах үе удмуудад удамшлын гаралтай гаж хөгжил болон илэрдэг нь баттай юм.

Тун хэмжигчтэй бол шаралтын үед хүртэх тунг хэмжиж болдог. Харин шарлага дууссаны дараа урьд өмнө нь шарлагт өртөж байсныг батлахад хэцүү байдаг. Тиймээс шарлагат өртөх ослуудын үед биологийн шинжилгээнээс олж авах мэдээлэл нь яг нарийн биш, бодит амьдралд загварчлах тогтолцоог тэр бүр бий болгож болдоггүй.

Түүнээс гадна, өөр олон тохиолдлуудад (эх сурвалж тодорхой биш, архаг шаралт, хэмжиж байгаагүй хуучин шарлага гэх мэт) хүртсэн тунг хэмжих ямар ч арга байхгүй гэдэг нь илэрхий. Тийм ч учраас, өвчний нуугдмал үе нь маш урт болохоор тухайн хүний хорт хавдраар өвчлөх юмуу гаж хөгжилтэй болохыг урьд нь өртөж байсан шарлагатай нь холбох боломж ихэнхдээ байдаггүй. Хирошима, Нагасакигийн дэлбэрэлтүүдийн бодит жишээ мэтийн үед нийтийн түвшинд, статистикийн байдлаар л ийм холбоо уялдааг тогтоох боломж олдож байв.

Биеийн зарим эд эс шарлагад илүү мэдрэмтгий байдаг нь хурдан шинэчлэгддэг буюу эсийн хуваагдал илүү олон явагддаг эсүүд юм. Жишээлбэл, чөмгөнд байж,  цусны эсүүд үүсгэх юмуу гэдэсний салстын эсүүд мэдрэмтгий байдаг. Бэлгийн эсүүд мөн ийм эсүүдийн тоонд багтана. Эрэгтэй хүний эр бэлгийн эсийн язгуур эсүүд нь (2 сар хагас орчмын хугацаанд бүрэлддэг) долгионд маш мэдрэмтгий. Эмэгтэй хүний хувьд бэлгийн шинэ эс үйлдвэрлэдэггүй. Төрөх хүүхэд бий болгох эсүүд нь эмэгтэй хүний үр хөврөлийн хөгжил таван сартай байхаас нь эхлээд овоцит хэлбэрээр өндгөвчид бий болсон байдаг. Эмэгтэй хүнд бэлгийн эсийн хуваагдал явагддаггүй ч тэдгээрийн маш эмзэг гэж үзэх хэрэгтэй, учир нь ДНК-д хүрч болзошгүй бүх хор эмэгтэй хүн төрөхөөс өмнөөс эхлээд жирэмслэх нас хүртэл нь нэг эс дээр хуримтлагдана. Төмсөг, нэн ялангуяа өндгөвч нь ионжуулагч цацрагт шарагдахаас хамгийн түрүүнд хамгаалагдах ёстой эрхтнүүд гэж тооцогдох учиртай. Тухайлбал, эмнэлгийн рентген зураг авах үед эдгээр эрхтнүүдийн зургийг зайлшгүй авах шаардлагатай биш л бол  шарлагын үед эх сурвалж болон эдгээр эрхтнүүдийн хооронд хар тугалган халхавч байрлуулна гэсэн үг.

Үүний адил, эмнэлгийн ажилтнуудын (ихэнх нь залуу эмэгтэйчүүд байдаг) тул шарлагаас хамгаалахад анхаарах ёстой. Рентген тасагт хар тугалгажуулсан цонх, эх үүсвэртэй ойртох шаардлагатай бол хар тугалган хормогч байдаг. Энэ асуудал мэдээж цөмийн салбарт ажиллагсадад хамаатай.


М.Баттуяа


Илгээх | 3218 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »